Үс арчилгааны талаарх түгээмэл асуултууд


SUBMITTED BY: amai1102

DATE: March 21, 2016, 5:35 p.m.

FORMAT: Text only

SIZE: 3.6 kB

HITS: 1013

  1. Хүзүү, духан дээрх үсний будагны толбыг яаж арилгах нь зөв юм бол?
  2. Юун түрүүнд будаг болгохоосоо өмнө арга хэмжээ авах нь чухал. Үсээ будахын өмнө дух үс хоёрынхоо завсраар, мөн өөр “будганд өртөмтгий” хэсгээр уруулын чийгшүүлэгч бальзам эсвэл үсний тэжээлийн маскнаас бага зэрэг түрхэх хэрэгтэй. Харин та аль хэдийн духан дээрээ будаг болгочихоод компьютерийнхээ өмнө суугаа бол вазелин эсвэл хүүхдийн тосноос толбо болсон хэсэгт түрхээд унтаарай. Өглөө гэхэд таны толбо арилсан байх болно.
  3. Миний буржгар үс салхинд арзайчих юм. Үүнийг яаж болиулах вэ?
  4. Буржгар үсийг арзайлгахгүй байлгах шилдэг арга бол бүрэн хатсаных нь дараа гадагшаа гарах явдал юм. Хуурай үс нь бол харин чийгтэй үс нь молекулууд завсраар учраас үс арзайх шалтгаан болдзог. Түүнээс гадна буржгар үсийг номхтгоход зориулсан тусгай найрлагатай шампунь хэрэглэх нь арзайлтыг багасгах арга юм. (Гоолингоо танд: Pantene-ын Гладкий шелк-Торгомсог зөөлөн коллекцыг санал болгож байна.)
  5. Би үсээ урдуураа урт, хойгуураа богинохон засалтаар засуулсан юм л даа. Одоо үүнээсээ аль хэдийн уйдчихсан. Гэтэл ийм үсийг яаж өөрчлөхөө мэддэггүй. Туслаач?
  6. Богинохон “Bob” үсний засалтаас уйдсан бүсгүйчүүдэд үзүүрийг нь тэгшлүүлж, чёлк тавиулахыг зөвлөж байна. Учир нь урдуураа урт, хойгуураа богино хэлбэрээр нь ургуулвал ургах явцдаа ямар ч хэлбэргүй харагдах гээд байдаг талтай. Харин чёлк нь таны үстэй зэрэг ургах тул үс тань урт болох хугацаандаа ч загварлаг харагдах болмжтой.
  7. Эмэгтэй хүн үсний гелийг яаж хэрэглэж болох вэ?
  8. Энэ зун бүсгүйчүүдийн дунд хойшоо гельдсэн үс моодонд орж байгаа. Энэ трендийг өөр дээрээ туршихын тулд эхлээд үсээ бүхэлд нь хойшоо гельдэх хэрэгтэй. Урдуураа болон хажуугаараа нэг ч гщльдээгүй үс орхиж болохгүй. Дараа нь хэлбэрийг нь тогтоохын тулд үсний лак цацаарай. Гэвч үсээ гельдэхдээ нүүр будалтандаа ч бас анхаарахыг зөвлөе. Дэндүү натураль, “нүцгэн” будалт нь таны үсийг бохир юм шиг харагдуулах ба хэт тод будалт нь ширүүн харагдуулна.
  9. Ямар нэг бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр яаж угаасан үсийг хөвсийлгөх вэ?
  10. Заримдаа бидний үс дөнгөж угаагаад хатаасны дараа хөвсгөр зөөлөн байсан хирнээ яг гарахын өмнө шалчийчихдаг. Индүү, үсний лак, сэнс зэргийг хэрэглэхгүйгээр секундын дотор үсээ буцааж хөвсийлгөх арга бол доош тонгойж бүх үсээ урагш нь унжуулж байгаад дээш огцом босож сэгсрэх явдал юм. Ингэсний дараа таны үс буцаад л хөвсгөр болчихно.
  11. Миний үс “хоёрын хооронд” долгионтой. Долгионыг нь илүү том, хөвсгөр болгох, эсвэл бүр долгионгүй болгомоор байна. Яах вэ?
  12. Үсээ хатаах аргадаа анхаарал хандуулаарай. Хэрэв та долгионыг нь улам том, буржгар маягийн болгохыг хүсвэл илүүдэл угаасан үсээ доороос нь эхэлж алгандаа багтаан бөөрөнхийлсөн маягаар бариад, магнайн дээрээ аваачиж зөөлөн шахах маягаар усыг нь шавхраарай. Харин долгионыг нь гаргахыг хүсвэл үсээ хатаахдаа алчуураараа үрэх биш, харин доош шулуун чиглэлээр арчих нь дээр юм. Ингэсний дараа таны үс шулуувтар болж хатна.
  13. Би үсээ дундуур нь огт тайруулалгүйгээр ургуулмаар байна. Яаж эрүүл урт үстэй болох вэ?
  14. Үсээ урт ургуулахад тулгардаг гол асуудлын нэг нь гэмтэл болоод салаа юм. Үүнээс сэргийлэхийн тулд та үсэндээ тогтмол чийгшил, тэжээлийг өгч байх хэрэгтэй. Үсний тос, маскыг угаах бүртээ хэрэглэж заншна уу. Харин гүн чийгшүүлэгч бүтээгдэхүүнийг 7 хоногт ганц л удаа хэрэглэж байх нь дээр юм. Хэрэв үсээ хурдан ургуулахыг хүсвэл толгойныхоо цусны эргэлтийг сайжруулаарай. Хурууныхаа өндгөөр хуйхаа массажилж, тогтмол дасгал хөдөлгөөн хийн, өдөрт нэг удаа доош тонгойж байгаад угнаас нь үзүүр хүртэл самна. Гэхдээ бүдүүн шүдтэй сам хэрэглэхээ мартуузай. Мөн A, B, C, E витаминаар баялаг хоол хүнс хэрэглэ.

comments powered by Disqus